Mэдээ, мэдээлэл

Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан болж байна

Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан болж байна

2020 оны 11-р сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралтын 15,7% нь манай дүүрэгт бүртгэгдсэн.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ИТХ-ын 2020 оны 3/02 дугаар тогтоолоор “#ХҮҮХЭД_ХАМГААЛАХ_ТҮР_БАЙР” байгуулах ажлаар бид ажлаа эхэлж байсан.

Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрт 2020 онд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо баримт, нөхцөл байдал болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж байна.

Мөн салбар зөвлөл дэд зөвлөлийн байгууллагуудаас 2021 оны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг авсан байгаа бөгөөд төлөвлөгөөний төслийг хэлэлцэнэ.

Бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цахим, танхим хослон хуралдаж байна.

uploaded picture

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.