Төлөөлөгчдийн мэдээ

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг, С.Соёмбо нар Засаг дарга Сумъяабаатартай уулзаж 3-р хороондоо хийгдэх ажлуудын талаар санал бодлоо солилцлоо.

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг, С.Соёмбо нар Засаг дарга Сумъяабаатартай уулзаж 3-р хороондоо хийгдэх ажлуудын талаар санал бодлоо солилцлоо.

Хөл хорио тогтоосон 2020.11.11-ны  энэ өдөр ДИТХ-ын тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо. Үүний дараа төлөөлөгч С.Соёмбо нарын хамт БГД-ын засаг дарга Ө.Сумъяабаатартай уулзаж хороондоо хийгдэж ажлуудын талаар санал бодлоо солилцон, шаардлагатай зарим асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллахыг хүслээ.

Эдгээоээс товч дурдвал:

1. Нарны хорооллын өрхийн эмнэлэгийн салбарыг цар тахлын үед иргэдэд ойр, хүндрэл чирэгдлийг багасгах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагын дагуу яаралтай шийдвэрлэх

2. 141-р сургуулийн өргөтгөлийн хөрөнгө оруулалтыг шийдэх арга зам

3. Хараагүйчүүдийн байрны гаднах тохижилт

4. Төмөр замын хэсгийн хуучны байрны дээвэр, гадна дулаалгын асуудал

5. Энхтайваны гүүр лүү гарсан явган хүний зам буюу шат

6. БГД-ын 3-р хороог дүүргийнхээ жишиг хороо болгох зорилгоор хэрэгжүүлж болох бусад төсөл хөтөлбөрийн саналууд

Асуудлаа хараад суугаад байх биш боломжит шийдлүүдийг шийдвэр гаргах шатны хүмүүстэй хамтран шийдэх гарц гаргалгаа харж ажиллаж байна.

Дээр дурдсан асуудлууд ямар шатандаа явж байгаа талаар та бүхэндээ тухай бүр мэдээлэл өгч байх болно. 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.