Mэдээ, мэдээлэл

Үйл ажиллагаа нь эхлэх байгууллагууддаа халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриалж байна

Үйл ажиллагаа нь эхлэх байгууллагууддаа халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриалж байна
Баянгол дүүргийн иргэд болон аж ахуй нэгж, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараах зөвлөмжийг дагахыг уриалж байна. Үүнд:
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Амны хаалттай хүнд үйлчлэх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
- 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
- Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
- Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
- 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
- Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
- Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
- Алсын зайнаас мэндчилэх
- Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
- Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Бээлий өмсөх
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдралын #шинэ_хэв_маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.