Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Цагаан сар мину:

Идээ ундаа нь цагаан өнгөтэй

Ирэх зочид нь цагаан сэтгэлтэй

Өргөө гэр нь цагаан бүрээстэй

Өргөх цацал нь цагаан сүүтэй

Орчлонг бүхэлд нь цагаанаар төсөөлж

Оны эхлэлийг ч цагаанаар нэрлэсэн

Хүннү гүрнээс уламжилсан соёл

Хүчит хаад залгамжилсан соёл

Хөх Монголын өв соёл

Хүн төвт ховор соёл


XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ хүн бүр бие эрүүл, ухаан саруул, сэтгэл амгалан, айл бүр элэг бүтэн, эв найртай, инээд баясалтай, улс даяараа амгалан тайван, арвин бүтээлтэй, ашид жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.


БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.