Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Зөв монгол иргэнээ төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал

Зөв  монгол иргэнээ төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Зөв харилцаа хандлагатай иргэнээ бэлтгэхэд хүн бүрийн оролцоо чухал цаг үе иржээ. Боловсрол бол эн тэргүүнд. Тиймээс ч цаашид хүүхдийн хүмүүжил, төлөвшил, ёс зүйд чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжиж, хэрэгжүүлж ажиллах хэрэгцээ шаардлага бий болсныг өдрөөс өдөрт анхааруулж байна.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан БНСУ-ын “Dreamy” дунд сургуультай хамтарч “Суралцагч төвтэй сургалтын төлөвлөгөө PBL /Project-Based Learning/ сургалтын аргачлал”-ыг нэвтрүүлж эхэллээ. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер болон төгсөх анги удирдаж буй багш нартаа зориулан конференци зохион байгуулав.

Арга хэмжээний зорилго нь дүүргийн ЕБС-иудын ахлах, дунд ангийн багш нарт мэдлэг ур чадвараас гадна хүүхдийн төлөвшил, зан чанарыг хөгжүүлэх шинэ цогц сургалтын хөтөлбөр, арга зүйг танилцуулахад чиглэсэн.

Боловсрол бол нэн тэргүүнд. Гэхдээ ирээдүйн боловсролын хөтөлбөр нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарах чиг хандлагыг чухалчлах болсон. Конференцид Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 80 багш хамрагдаж, сургалтын шинэ аргачлалын талаар мэдлэг мэдээлэл авч, хоёр өдөр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, багш нартаа хандаж “Сурсан мэдсэн бүх зүйлээ ажил хэрэг болгон бусдад түгээн дэлгэрүүлж ажиллаарай. Бид бүхний, та бүхний хийж буй бүх ажил хүүхдийн төлөө байж, хүүхэд бүр эх орондоо хэрэгтэй эрдэм боловсролтой, зөв харилцаа хандлагатай, ёс зүйтэй иргэд болж төлөвшөөсэй” гээд амжилт хүссэн юм.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.