Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Баянгол дүүргийн нийт ард иргэд ээ,

Эх орныхоо өнцөг булан бүрд болон хилийн чанадад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа нутгийн зон олон, эрхэм хүндэт наадамчид аа

Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. 

Хүн төрөлхтний дунд өөрийн төрт улсыг 2232 жилийн өмнө байгуулж, дэлхийд эмх цэгц, хууль журмыг таниулсан Их Монгол улсаа 817 жилийн өмнө байгуулж, гадны эзэрхийллээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо 112 жилийн өмнө эргэн олж авч, Ардын тодотголтой засаг төрөө 102 жилийн өмнө  тунхагласан арвин их түүхтэй ард түмэн бидний бахархалт баяраараа үүх түүх, үнэ цэн, уламжлалт соёлоо үеийн үед хадгалан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн өгөх нь бидний цаг үед ноогдож буй үүрэг билээ.

Монгол соёл болсон “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн уламжлалт Үндэсний их баяр наадам” нь Монгол үндэстний дэлхийд олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл юм. Эх сайхан нутаг минь мандан бадарч Нийслэл дүүрэг минь хөгжин цэцэглэх болтугай. 

Та бүхэн минь эрүүл энх, эрсдэлгүй, аз жаргалтай, агуулга дүүрэн сайхан наадаарай.

Хүндэтгэсэн:

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.