Mэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшлийн төлөө өөр өөрийн эрдэм боловсрол, ур чадвар, мэдлэг оюунаа дайчлан ажилласан албан хаагчид, иргэдийн төлөөлөлд шагнал урамшууллыг гардууллаа.

uploaded pictureТэрээр төрийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Түүхийн тодорхой он жилүүдэд улс орондоо эрэдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, өнөөдрийн цаг үед үнэ цэнээ өртөөлөн өвлүүлсэн эрхэм та бүхэндээ халуун талархал илэрхийлж, Монгол төрийн дээд шагналаар шагнагдаж буйд баяр хүргэе” гэв.

uploaded picture

1.      Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор Загдын Цэцэгмаа

2.      Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор Ёндоншаравын Нэргүй

3.      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр Сүрэнхорын Батчулуун

4.      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар “ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”  тэмдгээр Лхагвын Даваабаяр

5.      Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар “ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”  тэмдгээр Баттөмөрийн Цэрэнсугир

6.      Зам, тээвэр хөгжлийн яамны сайдын тушаалаар “ОНЦ ТЭЭВЭРЧИН” тэмдгээр Сүхбаатарын Оюунцоож

7.      Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Хүндэт иргэн” тэмдэг Сэрээнэн Хишигт нар тус тус шагнагдлаа.

Шагнал гардан авсан эрхэм хүмүүстээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.