Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДАРГА БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ИТХ-ЫН ДАРГА БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр /2023-01-25/ Боловсролын хэлтсийн хамт олныг хүлээн авч уулзлаа.

Өглөөний зөвлөлдөх уулзалтын үеэр “Улс орон хүнээ хөгжүүлье гэвэл боловсролд хөрөнгө оруулах, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарах чухал. Багшийн чадавхыг сайжруулж, сургалтын чанар, стандартыг өндөр түвшинд хангаж ажиллахын чухал нь хүн төвт, иргэний оролцоог өндөр түвшинд хөгжүүлсэн нийгмийг бүтээх” гэдгийг онцлон ярилцсан.

uploaded picture

Түүнчлэн монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжилж ирсэн “Хүнээр хүн хийх ухаан” бий. Орчин үед ч мөн адил энэхүү залгамж чанарыг алдалгүй “Хүн бүтээх” нөр их хөдөлмөрт өөрсдийн ур ухаан, эрдэм боловсролоо дайчлан ажилладаг боловсролын салбарынхны ажил үйлс тасралтгүй хөгжихөд, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд онцгой үүрэгтэй ажиллаж буй Л.Жаргал даргатай Боловсролын хэлтсийн хамт олонд ажлын амжилт, сайн сайхыг хүслээ.

uploaded picture

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.