Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДАРГА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД АЖИЛЛАЛАА

ИТХ-ЫН ДАРГА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД АЖИЛЛАЛАА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурдын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр /2023-01-24/ дүүргийн нутаг дэвсгэр дэх Төмөр замын цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд ажиллалаа.

Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр нь нэг хүнд ногдох метр, квадрат талбайгаараа өдөрт 18 хүн хүлээн авах хүчин чадалтай ч сүүлийн жилүүдэд түүнээс олон эмэгтэй эрүүлжүүлэгдэх болсныг албаныхан онцолсон. Мөн тодорхой нөхцлүүдээс шалтгаалж эмч, мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллахад бэрхшээлтэй байдаг ажээ.

uploaded picture

ИТХ-ын дарга энэ үеэр “Хэдийгээр төр иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж буй хэдий ч үйлчлүүлэгч, ажиллагсдын талаас авч үзвэл хүний үндсэн эрх, язгуур хэрэгцээг хангахуйц нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Эрүүлжүүлэх байр бол шорон биш. Эмэгтэйчүүдийн архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөл өөр өөр, тухайн байрнаас гарч буй хүн тус бүрт сэтгэл заслын үйлчилгээ, бусдад ойлгогдох, тайтгарах хэрэгцээгээ хангах, ухаарах ухамсарлах үйл явцад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх сэтгэл засалчид ажиллах шаардлагатайг анзаарлаа.

uploaded picture

Иймд эмэгтэй хүний хувьд хүний эрхийг дээдлэх, тухайн орчин нөхцөлийг сайжруулах, эмэгтэйчүүдийн язгуур эрх ашиг хөндөгддөхгүй байх тал дээр анхаарч, энэ чиглэлд холбогдох судалгааг гарган, төр иргэний харилцаа, үйлчилгээг сайжруулахад бодитой шийдэл эрэлхийлэн ажиллах болно” хэмээн хэлсэн юм.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.