Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГЭЭС “АМАР БАЙНА УУ-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 50 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОНО

БАЯНГОЛ ДҮҮРГЭЭС “АМАР БАЙНА УУ-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 50 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОНО

Монгол түмний уламжлал, сар шинийн баярыг угтаж Амар байна уу-2023” Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв зохион байгуулах гэж байна.

 

2019 оноос дэлхий нийтэд тархсан цар тахлын нөлөөгөөр улс үндэстнүүдийн бизнес, эдийн засагт тодорхой хүндрэлүүд үүссэн. Хоёр хөршийн худалдаа, эдийн засгийн эргэлтээс дотоодын зах зээлийн өрсөлдөөн, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт шууд хамааралтай Монгол Улсын хувьд өмнөд хөршийн хил хаалттай өнгөрсөн хугацаанд ард иргэдийн дотоодын зах зээлд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэх, өөрсдийн чадал чансаагаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих эх оронч худалдан авалт хийх дадал зуршил дээшилсэн.

 uploaded picture


Тэгвэл энэхүү итгэл, үнэт зүйлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цогц арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой юм. Учир нь сар шинийн баярт Монголчууд 1,3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд, түүний 70 хувьд импортын бараа бүтээгдэхүүнийг гарын бэлэгт зориулж худалдан авдаг статистик мэдээ бий. Иймд гадаад урсгал руу чиглэсэн 900 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг ИРГЭД, ААН, ҮНДСЭНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ хэрэглэгч та бүхнээсээ хүсч байна.

uploaded picture

 

Энэ удаа Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчид шилдэг брэнд бүтээгдэхүүнээ худалдаана. Мөн ЖДҮҮ эрхлэгчид Монголын топ ААН-үүд болон ОУ-н байгууллагуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны В2В уулзалтад оролцох боломжтой ажээ.

 

Баянгол дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дарга Ч.Чойдог дүүргийнхээ аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, өнөөдрийн байдлаар 55 ААН тус арга хэмжээнд оролцохоор бүртгэл мэдээллээ ирүүлсэн байна.

 

Хүндэт Баянголчууд та бүхнийг “Амар байна уу-2023” арга хэмжээнд зочлон, 900 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо авч үлдэх, ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ хийх үндэсний хэмжээний санаачилгад нэгдэхийг уриалж байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХМА

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.