Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА ӨНДӨР НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА ӨНДӨР НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа 2023 оны ажлын эхний өдрийг дүүргийн 97-гоос дээш өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлж эхлүүллээ.
uploaded picture
Дүүргийн хэмжээнд 97-103 насны 15 өндөр настан өдгөө залуус, үр хойчистоо сургаал зөвлөмжөө хайрлан, эрүүл саруул, энх тунх аж төрөн суугаа юм.
uploaded picture
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа
✅ 19 дүгээр хорооны ахмад настан Раалахын Жавзан /99 настай/
✅ 10 дугаар хорооны ахмад настан Оролжавын Цэрэнчимид /100 настай/
✅ 1 дүгээр хорооны ахмад настан Сандагын Жигмэдсүрэн /100 настай/
✅ 25 дугаар хорооны ахмад настан Цэений Дулам /102 настай/ эдгээр ахмад настнуудтай биечлэн уулзаж, шинэ оны мэнд хүргээд “Ахмад настны тухай хууль”-д заасны дагуу төрийн үйлчилгээг ахмадуудад хүргэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллах талаар, иргэдийн амьжиргаа, нийгмийн хангамж, нөхцөл байдал ямар байгаа тухайд санал сэтгэгдлийг нь сонсож, гарын бэлгээ гардууллаа.
uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.