Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙН ИТХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ДҮҮРГИЙН ИТХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр /2022-12-12/ 85,7%-ийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:
-Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлт дүгнэх тухай
-Баянгол дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт батлах тухай
-Баянгол дүүргийн 2023 оны төсөв батлах тухай
-Баянгол дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
-Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
-Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай болон иргэдийг шагналд тодорхойлох тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
uploaded picture
Түүнчлэн
-Баянгол дүүргийн Гэр бүл, ёслолын ордны үйл ажиллагаа
-Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хорооны үйл ажиллагаа
-Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаа
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайлантай танилцсан юм.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.