Mэдээ, мэдээлэл

ИТХ-ИЙН АЖЛЫН АЛБАНААС ШИНЭ ОНЫ АНХНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ИТХ-ИЙН АЖЛЫН АЛБАНААС ШИНЭ ОНЫ АНХНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Удирдлагын академитай хамтран өнөөдөр /2023-01-05/ орон нутгийн бодлого төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд албан хаагчдаа чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

uploaded picture
Сургалтын зорилго нь “Нутгийн өөрийн удирдлага, төрийн албаны сургалтын бодлого, тогтолцоо, орон нутгийн бодлого төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын онол арга зүйтэй холбоотой шинэ мэдлэг, ур чадвар эзэмшиж, шинээр батлагдсан эрх зүйн зохицуулалтын талаар нэгдсэн ойлголттой болох, практикт хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулахад чиглэсэн юм.

 

Сургалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ:

uploaded picture

“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол бодлого шийдвэр гаргадаг, орон нутгийн хөгжилд онцгой үүрэгтэй байгууллага. Тиймээс ажилтан, албан хаагчид төдийгүй ИТХ-ын төлөөлөгчид сурах хөгжих, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллах ёстой. Шинэ оны ажлын эхний 7 хоногт багтаж жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулж буй энэ чухал цаг үед та бүхнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, туршлага солилц нөхцөл бүрдүүлэхээр өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Ажлаа маш сайн төлөвлөж, гүйцэтгэлд хяналт тавих, ажлаа зөв тайлагнаж чаддаг байх нь нэн чухал” хэмээн онцолсон. 

uploaded picture

Сургалтыг  Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн дэд профессор, доктор М.Амартүвшин удирдан явуулж, албаны албан хаагчид сургалтын сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Түүнчлэн багаар дасгал ажиллан, ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэлийн төлөвлөлт хийх, түүнтэй холбоотой асуултууддаа дэлгэрэнгүй хариулт авч чадлаа.

uploaded picture

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.