Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ ИРЭХ ОНЫ ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ ИРЭХ ОНЫ ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА


Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Түмэндэмбэрэл болон гишүүд өнөөдөр /2022-12-07/ дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төсөв, төлөвлөгөөгөө танилцуулсан.

uploaded picture

Засаг дарга энэ үеэр “Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөтэй танилцан, сайшаалтайгаар хүлээн авч байна. Учир нь нийгмийн олон талт хамгийн ажиллагааг сайжруулах чиглэлд нэлээд ажлууд төлөвлөжээ. Шинэ оны төсөвт эдгээр үйл ажиллагааны зардлыг тусгах чиглэлийг 100 хувь дэмжин ажиллана” хэмээн хэллээ.

uploaded picture

Дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл 2022 оны 6 дугаар сарын 27 өдөр ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсан хүүхэд, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн чиглэлд үйл ажиллагаа явуулах эмэгтэй төлөөлөгчдийн нэгдэл юм. 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.