Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20, 21, 29 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ, ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД САНАЛ АВАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20, 21, 29 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ, ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД САНАЛ АВАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдөр /2022-12-06/ Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  сонгогдсон Төлөөлөгч Г.Мөнхсайхан, П.Цогтбаатар, 20-р хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бүрэнжаргал, 29-р хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сүхбаатар нар хороодын иргэдтэй өргөтгөсөн уулзалт хийлээ.

uploaded picture


Энэ үеэр Төлөөлөгч Г.Мөнхсайхан, П.Цогтбаатар нар 2020-2022 онд хороонд хийж хэрэгжүүлсэн ажлуудын тайлан, улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын тайланг танилцуулсан.

 

uploaded picture

Мөн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бүрэнжаргал, Д.Сүхбаатар нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа иргэдэд тайлагнав. 

uploaded picture


Түүнчлэн Баянгол дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн Хөрөнгө оруулалт хариусан ажилтан Л.Бат-Эрдэнэ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ хариуцсан ажилтан С.Ганболд нар иргэдээс гаргаж буй санал хүсэлтийг 2023 оны ажил, төлөвлөгөөндөө тусгахаар ажилласан.


uploaded picture

 

ДИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхсайхан:

-Баянгол дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын явц,

- 19-р сургууль, 34-р цэцэрлэгийн барилгын ажил,

- Эрин хороолол, Шинэ хотхон, Дэвшил сангийн аж ахуйн гудамж дахь хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг суурилуулах, тохижилтын ажлууд,

-Авто зам, замын байгууламжийн засвар шинэчлэлтийн хөрөнгө оруулалтын  талаар  дэлгэрэнгүй тайлан танилцууллаа. Мөн олон нийтэд чиглэсэн нийгмийн ажлууд, албан бичиг шийдвэрлэлтийн талаар уулзалтад оролцсон иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

 

Тус хороодын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бүрэнжаргал, Д.Сүхбаатар нар хороодын ерөнхий мэдээлэл, хорооны ажлын албанаас зохион байгуулсан үйл ажиллагаа болон иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх урсгал, давтамжийн талаар мэдээлэл өглөө.

Иргэдээс ашиглалтын шаардлага хангахгүй байрнуудыг дахин төлөвлөлтөд хамруулах, Өнөр хотхонд автомашины зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа тухай, гүүрэн гарцын бүтээн байгуулалын асуудлуудаар Төлөөлөгч, Засаг дарга нарт санал, хүсэлт гаргаж байв.

Мөн иргэн С.Оюунчимэг, Ж.Ганхуяг нар тэдэнд ажлын амжилт хүсч уулзалт, хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. 


 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 21-Р ХОРОО:


uploaded picture 

Тус хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  сонгогдсон Төлөөлөгч Са.Мягмарсүрэн, Төлөөлөгч Г.Өсөхбаяр, хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхбаяр нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, төлөөлөгч иргэдийн санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгахаар ажиллав. ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-эрдэнэ, мэргэжилтэн С.Ганболд, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Отгонцэрэн, Газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбаяр нар иргэдэд холбогдох асуудлуудаар мэдээлэл өгсөн.

ДИТХ-ын Төлөөлөгч Г.Өсөхбаяр:

Дүүрэг, хороондоо хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлын талаар та бүхэнд тайлан мэдээлэл өгье. Манай хороонд 248 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдан, үйл ажиллагаа нь эхэлсэн. Горькийн 14-307 тоот гудамжнаас буюу Анар төвийн урд хэсгээс Горькийн 17-420 тоот хүртэл 0.430км далангийн ажил, “Жишиг гудамж” төсөл хэрэгжсэн. Хорооны засмал замын нүүрэн талын хашуунуудыг шинэчилсэн. Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангаас 28 гудамжны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

uploaded picture

Дүүргийн төсвөөр ... Явган хүний гүүр барих ажилд 150,0 сая төгрөг төсөвлөгдсөн. Ирэх жил 2023 онд хэрэгжих ажил. Явган хүний замын тохижилт Горькийн 15, 11, 14, 24, 21 дүгээр гудамжнуудад хийж гүйцэтгэхээр зураг төсөл хийгдэж байна. Мөн авто замын барилгын ажлууд 2023 оноос идэвхтэй өрнөж, дөрвөн эгнээ авто зам барихаар газар чөлөөлөлтийн ажил явж байна” гэв.

Мөн тэрээр Засаг даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбаяр болон Төлөөлөгчдөд дараах саналуудыг илэрхийллээ. Үүнд:

-       146 дугаар сургуулийн ойр орчимд зам засвар

-       21 дүгээр хорооны худгуудыг карттай смарт худаг болгох

-       Шинээр худаг нэмж байгуулах

-       Есөнтөмөр гэх иргэний байрны хашаанаас гаргаж буй хар утаатай холбоотой гомдолд анхаарах

-       Нохой устгалыг шийдвэрлэх

-       Гүүрны асуудлаар хоёр жилийн хугацаанд санал хүргүүлсэн ч дүүргийн дэс дараа, эрэмбээрээ манай хороооны санал байнга буцдаг.

-       2015 онд суурь нь тавигдсан барилгын хундаам бий. Тэр асуудлыг нэг талд гаргаж шийдэж өгөөрэй... хэмээн хэлсэн юм.

ДИТХ-ын Төлөөлөгч Са. Мягмарсүрэн:

uploaded pictureИргэдээс гаргасан санал, асуултад хариулт өглөө.

Тэрээр “Долоо хоногт 2-3 удаа 21 дүгээр хороондоо ажиллан, иргэдтэй биечилж уулзан аливаа асуудлыг зохих шатанд уламжилдаг. Германы Бонн хоттой хамтран явуулдаг сургалтыг хороондоо явуулья гэсэн саналтай байна. Нохой устгалтай холбоотой асуудалд иргэдээр гарын үсэг зуруулж, хүсэлтийг Хорооны Засаг дарга албан бичгээр Дүүргийн Засаг даргад уламжлая. Мөн авто зам, гүүрны зураг төсөл хийгдэж дууссан. Холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, төслөө хүргүүлнэ” гэв.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ:

uploaded picture“Зөөврийн усан хангамжийн нийт 37 худаг ажилаж байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оноос үе шаттайгаар ухаалаг систем нэвтрүүлж байна. 196 худаг төвийн шугамд холбогдсон. Төлөөлөгчдийн саналын дагуу худагтай холбоотой хоёр хүсэлтийг УСУГ-т хүргүүлсэн. 2023 онд Мянганы сорилтын сангаас Нийслэлийн хэмжээн дэх бүх худгийг ухаалаг болгох санал гарч, давхардсан учраас хойшилсон байгаа. УСУГ-аас ирүүлсэн албан тоотыг төлөөлөгчид хүргүүлнэ. Үүнийг иргэдэд мэдэгдэх ажлыг цахим хуудсаар дамжуулан хүргэнэ. Мөн дүүрэг болгонд нохой устгалын нэг нэг компани байдаг. Хороодын засаг дарга нар нохой устгалын комдпанид дуудлага өгч болдог, тэнд 24 цагаар дуудлага хүлээж авдаг. Сүүлийн устгал 3 долоо хоногийн өмнө явагдсан” хэмээн мэдээллээ.

uploaded picture

 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.