Mэдээ, мэдээлэл

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 17-Р ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 17-Р ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн талаар ард иргэдийг мэдээллээр хангах, 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд санал авах уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.


uploaded picture

 

Өнөөдөр /2022-12-03/ 17 дугаар хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  сонгогдсон Төлөөлөгч Б.Агваанцэрэн, хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Мөнхсайхан нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, төлөөлөгч иргэдийн санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгахаар ажиллав.


uploaded picture 

Түүнчлэн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганхуяг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баатаржав нар иргэдэд мэдээлэл өглөө.


uploaded picture

 Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгч Б.Агваанцэрэн:


uploaded picture 

"Тус хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3дугаар байрны дулаалга 100 хувь, Амарсанаагийн гудам дахь авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил, 35 дугаар байрнаас 17 дугаар хороо хүртэлх авто зам, явган замын засварын ажил, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны авто зогсоолын засвар, шинэчлэл, тохижилтын ажил, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны гэрэлтүүлгийн шинэчлэлийн ажил, Ганьтын 40 дүгээр байрны хойно явган хүний зам засвар шинэчлэл, тохижилтын ажлууд, 47а байрны дээвэр, 36и, 71, 76, 102, 103 байруудын дээврийн засварын ажлууд хийгдэж, гүйцэтгэл 96 гаруй хувьтай байна. Мөн 2021 онд 27 дугаар байрыг дахин төлөвлөлтөнд оруулж  худалдаа үйлчилгээ бүхий 144 айлын 47б байр болж ашиглалтанд орсон байна.

 

Түүнчлэн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 35 дугаар байрны урд бичил цэцэрлэгийн засвар, тохижилтын  ажил хийгдсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Амарсанаагийн гудамжны явган хүний засвар шинэчлэл тохижилтын ажлын гүйцэтгэл 100 хувь болсон" хэмээн мэдээллээ.

uploaded picture

Тус хорооны иргэд Цуурай ХХК-ийн хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн мэдэлд шилжүүлэх санал гаргалаа.

 

22 дугаар сургуулийн урд байрлаж буй гражуудыг буулгаж хүүхдийн тоглоо бүхий, ахмадын чийрэгжүүлэлтийн талбай болгох, нийтийн зориулалттай орон сууцны барилгын хүн зөөврийн цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын санал, 7-н ТҮЦ чөлөөлж авто машины зогсоол болгох, мөн 13 ба 31 дүгээр байруудын голын бетонон хашааг буулгаж, иргэд, хүүхдүүдэд эрсдэлгүй орчинг бий болгох саналуудыг дүүрэгт оруулна.  Камержуулалт, гэрэлтүүлэг, зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал зэрэгт анхаарч ажиллана” гэлээ.

uploaded picture

 

Тус хорооны иргэд ДИТХ-ын төлөөлөгч Б.Агваанцэрэн, Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Мөнхсайхан нарт талархал илэрхийлж, цаашид хийж гүйцэтгэх ажилд нь амжилт хүслээ.



Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.