Mэдээ, мэдээлэл

ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД ХАМРАГДЛАА

ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД ХАМРАГДЛАА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн талаар ард иргэдийг мэдээллээр хангах, 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд санал авах уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

uploaded picture

Өнөөдөр 15 дугаар хорооноос ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч М.Батдорж, хорооны Засаг даргын дэргэхэд ажлын албаны дарга н.Баярмаа нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, төлөөлөгч иргэдийн санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгахаар ажиллав.

uploaded picture

Түүнчлэн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн н.Уянга, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Отгонцэрэн, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн М.Бадамханд нар иргэдэд мэдээлэл өглөө.

uploaded picture

ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч М.Батдорж:

uploaded picture

“Тус хороонд төсвийн хөрөнгө оруулалтаар 30 дугаар байрны дулаалга 100 хувь, 31 дүгээр байрны дулаалгын ажил гүйцэтгэл 91 хувьтай явж байгаа. Түүнчлэн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн сантехникийн засварын ажил төсөвт өртөг 75,0 сая төгрөг, нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэл хийгдэж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21, 22 дугаар байрны урд орчны тохижилт хийгдэж гүйцэтгэл нь 85 хувьтай явж байна.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй граш барьсан иргэдэд нөхөн төлбөр олгохгүй. Насжилт өндөртэй орон сууцуудад засвар үйлчилгээ шаардлагатай байгааг холбогдох дээд шатанд уламжилна. ТҮЦ-тэй холбоотой олон асуудал байгаа учраас ЗДТГ-аас Ажлын хэсэг гарсан ажиллаж байна. 23А байрны усан оргилуураас хойших 6 ТҮЦ чөлөөлж авто машины зогсоол болгох ажлыг хийх саналыг дүүрэгт оруулна. Камержуулалт, зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал зэрэгт анхаарч ажиллана” гэлээ.

 uploaded picture

  

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.