Mэдээ, мэдээлэл

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 13-Р ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 13-Р ХОРООНЫ ИРГЭД ОРОЛЦЛОО

Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хороонд хийж хэрэгжүүлсэн ажил, 2023 онд дүүрэг, хороонд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд иргэдийн санал хүсэлтийг авч тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг үргэлжилж байна.


uploaded picture


Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт:

Баянгол дүүргийн 13 дугаар хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Доржзодов, Баянгол дүүргийн 13 дугаар  хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Сүхбаатар, дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн М.Бадамханд нарын албан хаагчид иргэдийг мэдээллээр ханган ажиллав.


uploaded picture

ДИТХ-ын Төлөөлөгч Н.Доржзодов:


uploaded picture

“13-р хорооноос ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хувиар 14 хоног тутамд Лхагва гараг бүр хорооны иргэдтэйгээ уулзаж, өргөдөл саналыг хүлээн авч ажилладаг. 2021-2025 онд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын богино болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлээд явж байна. Иргэдээс “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийж гүйцэтгүүлэх ажлын саналд олон жилийн насжилттай байрны гадна засвар, дээврийн засварын асуудлууд дийлэнх хувийг эзэлж байсан. Тиймээс энэ тал дээр илүү анхаарч ажиллана. Азийн сангийн хөрөнгө оруулалтаар 2А байрны гадна фасадны ажил 100 хувь хийгдэж дууссан” гэлээ.


uploaded picture

Иргэн Ю.Дашбал: Манай хороо 40-өөд жилийн түүхтэй. Бүтээн байгуулалтын ажил их хийгдсэн. Хорооны орчны тохижилт, дулаалга зэрэг ажлууд сайн байгаа. Тэр ч утгаараа манай хороо “Нийслэлийн шилдэг хороо”-гоор шалгарсан. Түүнчлэн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудыг том жижиггүй тохижилт ногоон байгууламжийг сайжруулах ажилд татан оролцуулмаар байна. Хорооны иргэд өөрсдийн болж бүтэхгүй байгаа зүйлээ төлөөлөгчдөө ярихаас өөр аргагүй. Хийсэн ажлын тайланг харахад манай төлөөлөгч сайн ажиллажээ” хэмээн хэлсэн юм.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.