Mэдээ, мэдээлэл

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭ ЭХЭЛЛЭЭ


Эрхэм хүндэт Баянголчууд та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ой, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдрийн мэнд дэвшүүлье!

uploaded picture

Энэхүү түүхэн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх сонирхлыг өрнүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор жил бүр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.

uploaded picture

Тэмцээн өнөөдөр /2022-11-26/ 09:00 цагт Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд эхэллээ.

uploaded picture

Монголын Шатрын холбооноос тогтоосон рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны Баянгол дүүргийн харьяат 102 тамирчин тус тэмцээнд оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

uploaded picture

Зохион байгуулалтыг ханган Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, 34 хороодын Засаг даргын ажлын алба, Нийслэлийн Шатрын Холбоо хамтран ажиллаж байна.

uploaded picture

Тэмцээн маргааш /2022-11-27/ үргэлжлэн, дүнгээ гаргана.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.