Mэдээ, мэдээлэл

“СПОРТ ӨДӨРЛӨГ-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“СПОРТ ӨДӨРЛӨГ-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
uploaded pictureБаянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “СПОРТ ӨДӨРЛӨГ-2022” спортын таван төрөлт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллагын нийт ажилтнуудыг эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэн чийрэгжүүлэх, спортоор хичээллэгсдийн тоо, идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, багийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус өдөрлөгт 5 багийн 90 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Энэ үеэр Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид урилгаар оролцон нөхөрсөг тоглолт хийв.

Спортын тэмцээнд хурд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн багуудаас
Сагсан бөмбөг:
1-р байр- Азаргууд Алтан медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2-р байр- Хамтын хүч Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
3-р байр- Царайлгууд Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Шилдэг тоглогч
/эр/ Б.Батзориг
/эм/ Б.Нямжаргал
Гар мөмбөг:
1-р байр: Царайлгууд Алтан медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2-р байр: Хамтын хүч Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
3-р байр: Хүч Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Шилдэг тоглогч
/эр/: Г.Баатарпүрэв
/эм/: Д.Оюундэлгэр
Олс таталт:
1-р байр: Залуус Алтан медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2-р байр: Азаргууд Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
3-р байр: Царайлгууд Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Дартс:
1-р байр: Залуус Алтан медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2-р байр: Хүч Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
3-р байр: Хамтын хүч Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Шатар
/эр/: Ж.Батсайхан /Хүч/
Г.Нармандах /Залуус/
С.Уранмандах /Хүч/
/эм/: Ш.Чулуунцог /Залуус/
Д.Цэвэлмаа /Азаргууд/
Б.Нямжаргал /Царайлгууд/
Багийн дүнгээр:
1-р байр: Залуус Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: Хүч Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: Азаргууд Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа
Спорт өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан баг болон идэвхтэй оролцсон Төлөөлөгчид, баг тамирчиддаа талархал илэрхийлье
uploaded picture
uploaded pictureuploaded pictureuploaded picture
uploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.