Mэдээ, мэдээлэл

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон Улсын Ахмадын өдөр, Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Даваажаргал “Нутгийн өөрийн удирдлагын байгууллага”-аас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

uploaded picture

Мөн энэ өдөр Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрсдийн мэдлэг боловсрол, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан Баянгол дүүргийн 9-р хорооны зарим ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хүртэж буйд баяр хүргээд, шагналыг гардуулсан юм.

uploaded picture

1.      Тогтох овогтой  Нямхүү

2.       Намсрай овогтой  Цэвэлмаа

3.      Очир овогтой Доржраа

4.      Магсаржав овогтой Гомбосүрэн

5.      Дамбий овогтой Бадамгарав

6.      Сайнхүү овогтой Намсрайжав

7.      Дэндэв овогтой Сүрэн

8.      Баасанжав овогтой Оюунчимэг

9.      Дамдин овогтой Пүрэвдагва

10.  Пүрэв овогтой Сахъяа

11.  Гэндэн овогтой Алтанцэцэг

12.   Бадарч овогтой Батчулуун

13.   Баянсан овогтой Сономбалжир

 

Ахмад буурлууд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.