Mэдээ, мэдээлэл

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ БУЯНЫ НОМ ХУРУУЛЛАА

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ БУЯНЫ НОМ ХУРУУЛЛАА
Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-нд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Пунцоглин хийдтэй хамтран дүүргийн харьяат хэлмэгдсэн иргэдийн хойтын буянд зориулан буяны ном хурууллаа.
uploaded picture
Хурал номын үйл ажиллагаанд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Даваажаргал болон албаны хүмүүс оролцсон юм. Баянгол дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсэд, тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нийт 166 иргэн байдаг.
uploaded picture1996 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгох түүхэн шийдвэрийг гаргаснаар Монголын түүхийн тодорхой он жилүүдэд хар толбо болж үлдсэн хэлмэгдүүлэлт ирээдүй хойчид минь дахин бүү давтагдаасай гэсэндээ төр ард түмнээсээ гүн хүндэтгэлтэйгээр уучлалт эрдэг шинэ цагийн соёл ийнхүү тогтсон юм.
uploaded picture


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.