Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГЭЭРЭЭ ОВОГЛОСОН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОНДОО БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

БАЯНГОЛ ДҮҮРГЭЭРЭЭ ОВОГЛОСОН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОНДОО БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.
Туурга тусгаар Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Улс нийгэм, ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, тэдгээрийн залгамж халаа болсон албан хаагчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Энэхүү түүхэн хугацаанд цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа та бүхэнд, ар гэрт тань иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байж, Монгол төрийн цагдаагийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай.
Амар амгалан амьдралын төлөө хамтдаа!!!
ХҮНДЭТГЭСЭН:
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА Б.СЭМЖИДМАА
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.