Mэдээ, мэдээлэл

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөс болж Ардын хувьсгалын түүхэнд тасарч үзээгүй Үндэсний их баяр наадам бүтэн нэг жилээр хойшилж, энэ жил 100, 101 жилийн ойг давхар тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын тэгш ой 100 жилийн медалийг Баянгол дүүргийн 25 хорооны төлөөлөл 130 гаруй иргэн хүндэтгэлтэйгээр гардлаа.
Шагналыг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, ИТХ-ын Төлөөлөгчид болон Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гардуулав.
Энэ үеэр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа “Баянгол дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж өдгөө хүртэл амьдарч буй эрхэм азай буурхал, ахмадын төлөөлөл та бүхэн аз жаргалтай, амгалан тайван, эрүүл энх, үр бүтээлтэй ажиллаж, амьдралын төлөө бидэнтэй бүх талаараа ХӨГЖИЖ, ДЭВЖИЖ, ОРОЛЦОЖ хамтдаа тэмүүлж ирсэн төр нийгмийн ахмад зүтгэлтэн, үе үеийн төлөөлөл болсон та нартаа талархаж байна аа.
Бидний түүх, төрт ёсны уламжлал, соёл, ёс заншлыг бүхэлд нь шингээж соёлын их өв болсон Монгол наадмаараа та бүхэн минь САЙХАН НААДААРАЙ” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнагдсан нийт иргэддээ Монгол түмний бахархал, Монгол түмний омогшил болсон үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж эрүүл энх, саруул сайхан, аз жаргал бүгдийн дээдийг хүсэн ерөөе. Урт насалж удаан жаргаарай!
ТУЛГАР ТӨРИЙН 2231 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛСЫН 816 ЖИЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 111 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 100, 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

uploaded picture
uploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.