Mэдээ, мэдээлэл

ЕСДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАВ

ЕСДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАВ
Өнөөдөр буюу 2022-06-27-ны өдөр БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа БГД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга хошууч Н.Ариунтөгс мөн БГД дэхь цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч Ш.Батмөнх нар 9-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу хүрэлцэн ирж газар дээр нь ажиллаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1) СОТ-н байруудын дундах замын хөдөлгөөнийг 1 чигийн урсгалтай болгох
2) СОТ-н байруудруу 146-р Сургуулиас ордог хэсэгт "ОРОХЫГ ХОРИГЛОСОН" тэмдэг тавих.
Сургууль цэцэрлэг амарч хөдөлгөөн буурсан энэ үед эдгээр шийдвэрүүд гарснаар иргэдийн амьдрах орчинд бодитой өөрчлөлт гарч байгаа юм.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.