Mэдээ, мэдээлэл

АЖИЛТНУУДЫНХАА ҮРСИЙГ БАЯРЛУУЛЛАА

АЖИЛТНУУДЫНХАА ҮРСИЙГ БАЯРЛУУЛЛАА
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Эцэг эхийн зөвлөл хамтран Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан албан хаагчдын хүүхдүүдээ баярлууллаа.
Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Эх орны хөгжлийн үндэс нь элэг бүтэн, сэтгэл хангалуун гэр бүл байдаг билээ. Монголын ирээдүй болсон бүх хүүхэд багачууддаа Хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүрийн нүдэнд аз жаргал, баяр баясгалан гэрэлтэн гийж, үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр дүүрэн байг! Аав ээжийнхээ ажлыг санаа зовох зүйлгүйгээр хийлгэж ард нь үргэлж сайн байдаг бяцхан үрс та бүхэндээ нэн тэргүүнд маш их баярлалаа. Та нар мундаг байгаа учир аав ээж нь ажлаа тайван хийж эрхэлсэн ажилдаа үр дүн гаргаж ажилладаг юм шүү” гэдгийг дурдлаа.
Хүүхдүүд аав ээжийнхээ ажилтай танилцаж, хэрхэн ажилладаг, юу хийдэг талаарх мэдлэгээ дээшлүүлж хөгжөөнт уралдаан тэмцээн, азын сугалаа зохион байгуулан хүүхэд насны инээд хөөр, аз жаргал, хүсэл мөрөөдөл дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Хүүхэд бүхэн эрүүл саруул, аз жаргал дүүрэн элэг бүтэн өсөх болтугай.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.