Mэдээ, мэдээлэл

“АЖЛЫН БАЙРАНД ЭЕРЭГ ХАНДЛАГА ТҮГЭЭЕ” ЗОРИЛТОД АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

“АЖЛЫН БАЙРАНД ЭЕРЭГ ХАНДЛАГА ТҮГЭЭЕ” ЗОРИЛТОД АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар санаачлан нийт алба хаагчдыг хамруулсан, тэднийг соён гэгээрүүлэх, харилцаа хандлага ахиц гаргах, алба хаагчдынхаа тулгамдаж байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ар гэр, залуу үеэ дэмжиж бэлтгэх зорилготой “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтод аяныг 2 сарын турш хэрэгжүүллээ.
Өнөөдөр тус аяны хаалтын үйл ажиллагаа болж арга хэмжээнд Хошууч генерал Б.Пүрэв, МУ-ын Хөдөлмөрийн Баатар Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУ-ын Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа, Цагдаагийн газрын дарга М.Батсайхан болон мисс, топ модель Х.Бадамгэрэл албаны бусад хүмүүс, цагдаагийн алба хаагчид оролцов.
Энэ үеэр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллагын ажил бол халуунд нь халж хүйтэнд нь хөрж ар гэр ахуй амьдралаа умартан нийгмийн сайн сайхны төлөө тушаал авсан баатарууд гэж хардаг. Мөн нийгмийн аль ч давхарга цагдаагаар хамгаалуулах эрхтэй. Иймээс та бүхний харилцаа хандлагын уян хатан арга барил, байр суурийг эзэмших шаардлагатайгаараа ихээхэн онцлогтой, мөн өвөрмөц гэж боддог. Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгаж, авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай эвлэрэхгүй, иргэдэд хүнд суртал, бухимдал, чирэгдэл, ёс зүйн доголдол, ялгаварлан гадуурхалт гаргахгүй, хууль ёсыг чанд сахин биелүүлж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, мерит буюу чадахуйн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж чадна би гэдэгт итгэл төгс байна. Цагдаагийн алба хаагчдынхаа хэнтэй ч хуваалцахгүй гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс тогтмол дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах болно” гэдгийг онцолсон юм.
Мөн Хошууч генерал Б.Пүрэв Монгол төрийн цагдаагийн үнэт зүйл, чинг хандлаг сэдвээр, МУ-ын Хөдөлмөрийн Баатар Ардын жүжигчин П.Цэрэндагва Сайнаар үлгэрлэе, хорт зуршлаасаа салсан тухайгаа, МУ-ын Ардын жүжигчин Д.Мэндбаяр Залуус дүү нартаа хүргэх захиас, Мисс, топ модель Х.Бадамгэрэл Эерэг хандлага, гоо зүй сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.