Mэдээ, мэдээлэл

ДҮҮРГИЙНХЭЭ НИЙТ СУВИЛАГЧДАД БАЯР ХҮРГЭЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ДҮҮРГИЙНХЭЭ НИЙТ СУВИЛАГЧДАД БАЯР ХҮРГЭЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт сувилагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар болон албаны бусад хүмүүс оролцож нийт сувилагчдад баяр хүргээд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан сувилагчдыг салбарын болон төрийн шагналаар шагнаж урамшуулсныг хүндэтгэлтэйгээр гардуулав.
Энэ үеэр Хурлын дарга Б.Сэмжидмаа: “Дэлхийн Боловсролын холбооноос хийсэн судалгаагаар хамгийн хэрэгцээт 100 мэргэжлийн нэгээр сувилагчийн мэргэжлийг нэрлэсэн байдаг.
2022 онд энэ өдрийг “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор олон улсад тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдрийг онцлон та бүхэнтэйгээ уулзаж буйн гол хэрэг нь өнгөрсөн хоёр жил цар тахлын тахлын дэгдэлт ихтэй амаргүй цаг үед эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, Баянгол дүүргийн 60 гаруй мянган өрхийн 230 гаруй мянган иргэний амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах, асарч сувилах үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн нөр их хөдөлмөрийг тань хүндэтгэн, онцгойлон талархал илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн юм.
Та бид амаргүй он цагийн гэрч болж, салбар, талбар нь өөр болов чиг галын шугаманд нэгэн үзүүрт сэтгэлээр тал талд хамтдаа хичээцгээсэн.
Цалин урамшуулал нь тодорхой төвшинд, бага ч атугай нэмэгдсэнд баяртай байна. Хойшид эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа сувилагч нарын амьдралын баталгааг жилээс жилд сайжруулах чиглэлд үг, үйлдэл бүрээрээ боломжит төвшинд мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн санал санаачилгуудыг дэмжин ажиллах болно” хэмээн хэлсэн.
Арга хэмжээний төгсгөлд дүүргийн өрхийн үйлдвэрлэгчийн гарын бэлгийг сувилагч бүрд гардуулан өгсөн юм.
Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хүндтэй үүрэг гүйцэтгэгч нийт сувилагчиддаа "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд хүргэе!
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.