Төлөөлөгчдийн мэдээ

Төлөөлөгч Г.Мөнхсайхан

Баянгол дүүргийн 20-р хорооны хүн амын төвлөрөл ихтэй Өнөр, Эрин, Хархорин хорооллуудын иргэдийн нэн тулгамдсан асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал юм. Тус хорооллуудын 2784 өрхийн 4400 орчим хүүхэд харъяаллын сургууль цэцэрлэгээс алслагдмал учир бусад дүүрэг, хороодын сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.
Миний бие 20-р хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувьд НИТХ-ын төлөөлөгч, БГД-ын Засаг дарга Ө.Сумъяабаатарын хамтаар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар шат дараатай арга хэмжээ авч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшигчидийн судалгааг гаргуулан ажиллаж байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас баталсан Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх богино хугацааны шийдлийг хэрэгжүүлэх үүднээс “Эрин эверест интернэшнл” сургууль, “Эрдмийн золбоо”цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
“Эрин эверест интернэшнл” сургууль нь 940 хүүхдийн хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 300 орчим хүүхэд суралцаж байна.
Цаашид “Эрин эверест интернэшнл”сургууль, “Эрдмийн золбоо” цэцэрлэгийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцож, бодит үр дүн гаргаж, асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган, боломжит бүхий л хувилбаруудыг ашиглан ажиллаж байна.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар дараах боломж нөхцлүүдийг судалж байна. Үүнд:
✅Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх,
✅Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх,
✅Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах,
✅Байгууллагын цэцэрлэгийг дэмжих,
✅Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
✅Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх,
✅Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах,
✅Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг, сургууль баривал төр худалдаж авах, түрээслэх,
✅Хүүхэд харах үйлчилгээг дэмжих,
✅Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэрэг боломжууд байна гэжээ.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.