Төлөөлөгчдийн мэдээ

Төлөөлөгч Н.Энхчимэг

Төлөөлөгч Н.Энхчимэг
#сургууль_цэцэрлэгийн_газрын_асуудлуудаа #Нийслэлийн_газар_зохион_байгуулалтын_албаны_орлогч_дарга Б.Загдсамбар, дүүргийн засаг дарга, төлөөлөгч Сорогийн Соёмбо, хорооны засаг дарга нарт харуулж газар дээр ажиллалаа.
1️⃣ Сургууль ирэх жил 3 ээлж болохоор байгаа тул өргөтгөл барих боломжтой газрын хэмжилтийг нийслэлийн газрын алба хийж өгөхөөр боллоо. БШУЯ-ны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдэд асуудлаа танилцуулж, Боловсролын ерөнхий газарт байдлыг танилцуулсан. Ирэх даваа гарагт боловсролын яам орж уулзаж зураг төсвөө үзэж газар дээр тохирох зургаа тодорхойлно.
2️⃣ 100 цэцэрлэгт бэлэн газар байгаа тул цэцэрлэгийн өргөтгөлийг 2023 онд улсын суулгах тухай (хамгийн их хүчин чадалтай өргөтгөлийг оруулах)
Салбар 1 анги хажуугийн Уран ганд нээхээр ажиллаж байна. Энэ өргөтгөл баригдтал тодорхой тооны хүүхдүүдийг хамруулах зорилготой. Мөн хувийн цэцэрлэгт тодорхой тооны хүүхдүүдийг улсаас зардлыг нь зохицуулж хамруулахаар ярилцаж байна. Бүтчих байх гэж харсан. Яаж хүүхдүүдээ авах талаар тодорхой болонгуут зарлал оруулнаа. Энэ тал дээр туслаж буй Боловсролын ерөнхий газар, дүүргийн боловсролын хэлтсийн хамт олонд баярлалаа.
3️⃣ 27-р байр болон Номингийн хойд талын газрыг төрд авч цэцэрлэг, хорооны байр авах боломжийг судлуулах.
Энэ дээр иргэдийн гарын үсэг цуглуулахгүй бол бүтэхээргүй санагдсан. Тиймээс ирэх 7 хоногийн Баасан гарагт гарын үсэг цуглуулахаар дэлгүүрүүдийн үүдэнд суухаар төлөвлөж байна.
Надтай хамт гарын үсэг цуглуулах хүмүүсийг нэгдээрэй гэж хүсч байна. 6 хүн байхад 2, 2-оороо суугаад 1 өдөр суухад болох байх. Би гарын үсэг зурах цаасаа бэлдээд, дэлгүүрүүдээс ширээ нэг сандал гаргаж өгөхийг хүсье.
Энэ газар бүтчихвэл цэцэрлэгт хамрагдалт 2023 оны намар гэхэд бараг 90 хувь болох байх гэж харж байгаа тул нилээд гүйж байгаа.
4️⃣ Хараагүйчүүдийн холбооны байрны орчмын тохижилт эхний ээлжинд явган зам хийх болсон.
5️⃣ Манай дүүрэгт хийж байгаа явган хүний замыг машины зам шиг цутгаж хийж өгөхийг хүссэн тохижилтын хэлтэс боломжтой манай хороонд тийм байдлаар хийж болно гэсэн.                                 </div>

                                
                                <div class=
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.