Төлөөлөгчдийн мэдээ

Төлөөлөгч Г.Мөнхсайхан

Төлөөлөгч Г.Мөнхсайхан

Баянгол дүүргийн 20-р хороо Үйлдвэрийн тойруу 75-р гудамжны 1,2-р байрны 54 оршин суугчид тог цахилгаангүйн улмаас хүнд нөхцөлд амьдарч байна. Үүний хүрээнд Төлөөлөгч Г.Мөнхсайхан ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэд уламжлан яаралтай горимоор Засаг даргын зөвлөлийн хурлаар асуудлыг оруулж, шийдвэр гаргуулахаар боллоо. Тус байрнуудын эрчим хүчний хэрэглээг хангах кабель 1982 оноос хойш ашиглагдсан, ачаалал даахгүй болсон ба шинээр агаарын шугам татах ажилд 6.2 сая төгрөгийн хөрөнгө зарцуулагдах төсөв гарсан байдаг гэжээ.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.