Mэдээ, мэдээлэл

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ТУРШЛАГА СОЛИЛЦОХООР ЗОЧИЛЛОО

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ТУРШЛАГА СОЛИЛЦОХООР ЗОЧИЛЛОО
Нийслэлийн Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олон өнөөдөр Баянгол дүүрэгт зочиллоо.
Зочдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Хурлын даргын Зөвлөл Ү.Батбаяр, Г.Мөнхсайхан, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал болон албаны бусад хүмүүс хүлээн авлаа. Уулзалтын эхэнд ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: Нутгийн өөрөө удирдах байгууллагын орон нутаг дахь төлөөллүүд Баянгол дүүргийн ИТХ-ыг сонгон туршлага судлах, харилцан санал солилцохоор хүрэлцэн ирсэнд баяртай байна.
Та бүхэн манай дүүрэгт тавтай зочилно уу. Манай хамт олон энэ өдөр та бүхэнтэй нээлттэй, хамтран ажиллах болно. Өнөөдрийн уулзалтаар нутгийн захиргааны байгууллагууд бодлогын түвшинд мэдээлэл солилцох, албан хаагчид харилцан туршлага судлах нь ИТХ-ын байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
Мөн энэ үеэр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын Ажлын албаны дарга А.Даваажаргал ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдаан зохион байгуулах дэг болон Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг танилцуулаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар санал солилцсон юм.
Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд: Өнөөдөр манай Ажлын алба 15 хүний бүрэлдэхүүнтэй танай байгууллагад зочилж байна. Бие биенээсээ сайн туршлагыг харилцан суралцах боломжийг бүрдүүлж, алба хаагчид өөр өөрсдийн хариуцдаг чиглэлээр ажил, үйлчилгээгээ харьцуулан дүгнэх, үнэлж цэгнэх боломж бүрдэж байна. Тухайлбал БГД-ийн хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлууд, түр хамгаалах байрны тохижилт, үйлчилгээ, ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан ажил, томоохон төсөл хөтөлбөр, хороодын иргэний танхимын үйл ажиллагааг илүү онцлон, санал солилцож байна” гэж тодотголоо.
Багануур дүүргийн ИТХ-ын Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Гансэлэм: “ИТХ-ын Ажлын албаны ажилтан, мэргэжилтнүүд чадавхтай, чадвартай байх ёстой. Энэ ч үүднээс төвийн томоохон дүүргийн нэг Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож байна. Биднийг халуун дотноор хүлээн авсан танай хамт олонд талархал илэрхийлье” гэв.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.