Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МАНЛАЙЛАГЧ 22 ЭМЭГТЭЙГ ШАЛГАРУУЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН  МАНЛАЙЛАГЧ 22 ЭМЭГТЭЙГ ШАЛГАРУУЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
uploaded pictureӨнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Манлайлагч 22 эмэгтэйг салбар бүрээс шалгаруулан, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээнд ИТХ-ын эмэгтэй 9 төлөөлөгч, Ажлын албаны дарга болон албаны бусад хүмүүс оролцож, нээлтийг ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Салбар бүрийн тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд манлайлж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч, хоол хүнс үйлдвэрлэгч, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, бүх төрлийн төрийн албан хаагч зэрэг олон ажил үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэсээр. Судалгаанд эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг юм байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд өдрийн 24 цагийн 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг бол өөртөө 33 минутыг л зарцуулдаг гэж хариулжээ. Бусад цагийг гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ зориулдаг байна, та бүхнээрээ бахархахгүй байхны аргаггүй байдаг юм шүү.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь эмэгтэйчүүд нийгэм, улс төр, эдийн засагт хэр өндөр амжилт гаргасныг тэмдэглэх өдөр болсон ба энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол нь тэгш бус байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үүрэгтэй. 2022 оны энэ өдрийг НҮБ-аас "Тогтвортой маргаашийн төлөөх өнөөдрийн жендэрийн тэгш байдал" гэж зарласан” гэдгийг дурьдаад шагналыг гардууллаа.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙ-2022” ШАЛГАРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
-Санхүүгийн салбарын манлайлагч-С.Эрдэнэчимэг
1995-2022он хүртэл санхүү эдийн засгийн чиглэлээр салбартаа тасралтгүй 25жил манлайлал болон ажиллаж байгаа чадварлаг Нягтлан бодогч юм. Улсад тасралтгүй төрийн байгууллагад ажиллахдаа төсвийг оновчтой хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавьж, хариуцан ажиллаж байна. Хил Хамгаалах Ерөнхий газрын Жуух бичиг, ХХЕГ-ын даргын хилчин алдар 1.2.3 тэмдэг, дайчин алдар 2 тэмдэг, Сангийн сайдын жуух, хөдөлмөрийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байсан. Одоогоор БГД ийн ИТХ Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна.
-Эрүүл мэндийн салбарын манлайлагч-Ж.Өлзийсайхан
БГД-ийн 4 дүгээр хорооны "Угтахуй ӨЭМТ" сувилагч мэргэжлээр 13 жил ажиллаж байна. 2020 онд Эрүүл мэндийн Яамны Жуух бичиг, 2021 оны Нийслэлийн Тэргүүний сувилагчаар тодорхойлон шагнагдсан. Салбартаа ажиллах хугацаандаа тус хорооны нийт өрхийн давхардсан тоогоор 24.000 хүн амд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилласан. Мөн ковидын хүнд хэцүү үед явуулын багаар тасралтгүй ажиллаж мэргэжлийн ур чадварыг гарган ажиллаж байгаа залуу боловсон хүчин юм.
-Эрүүл мэндийн салбарын манлайлагч-Г.Батхишиг
БГД-ийн 1 дүгээр хорооны "Учрахуй ӨЭМТ" ийн даргаар ажиллаж байгаа чадварлаг, манлайлагч удирдагч юм. 2015 оноос хойш нийт 6 удаа Өрхийн эрүүл мэндийн чиглэлээр Эрдэм шинжилгээний ажил хийсэн. БГД-ийн Онол практикийн бага хуралд дэд байр, Нийслэлийн тусгай байр, Өрхийн холбооноос зохион байгуулсан өрхийн эрүүл мэндийн үйлчилгээний үүсэж хөгжсөн 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд тусгай байр эзэлсэн.
-Инженерийн салбарын манлайлагч-Г. Содномсүрэн
Инженерийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Дэлхийн эрчим хүчнээс зохион байгуулагддаг Ирээдүйн эрчим хүчний манлайлагч 2021 хөтөлбөрийн шилдэг 18 оролцогчийн нэгээр шалгарсан. ОСНААУГ-ын Хэрэглэгчийн Үйлчилгээний хэлтсийн дарга
-Нийгмийн соён гэгээрүүлэх манлайлагч эмэгтэй-Б.Цэвэлмаа
Нийгмийн ажлын багш, нийгмийн удирдлагын доктрант, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээний зохицуулагч. Олон нийтийн хөгжлийг дэмжих сургалт зөвлөх үйлчилгээг тасралтгүй 10 гаруй жил зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 18 жил Монгол дахь сайн дурын үйл ажиллагааны бодлогын орчинг бий болгох болон удирдлага зохион байгууллалтын олон улсын арга зүй нэвтрүүлэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг ажиллаж байна.
-Сэтгүүл зүйн салбарын манлайлагч-П.Будханд
Энх арслан ПР агентлагийн дэд захирал сэтгүүл зүйн салбарт 7 жил ажиллаж байгаа.Эрүүл мэнд, Цагдаа, Орон нутгийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа үйл ажиллагааг олон нийтэд эерэгээр түгээн дэлгэрүүлж, олон талт мэдээлэл, контент, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа чадварлаг сэтгүүлч юм.
-Хүнс, хөдөө аж ахуй салбарын манлайлагч- Ч.Авирмэд
988 оноос хойш Монголын Газар тариалангийн салбарт 34 ажилласан. Одоогоор зөвлөх агрономичоор дэвшин ажиллаж байна.
-Спортын салбарын манлайлагч- С.Ганчимэг
БГД-ийн Эрдмийн Ундраа цогцолбор сургуульд 2006 оноос хойш 16 жил Биеийн тамирын багшаар тасралтгүй ажиллаж байна.
-Ахмад настан манлайлагч-Л.Лхамжав
Эх барих эмчээр салбартаа 35 жил үр дүнтэй ажиллаж хүн амын өсөлт, эх нялхсын эрүүл ахуй амьдралын төлөө сэтгэлээ чилээж, бие нойроо хагаслан зүтгэж ажиллаж байсан. Лхамжав хамт олонч залуус, дагалдан сувилагч нарыг халамжлан мэргэшүүлэхийн төлөө мэдлэгээ хуваалцаж, зааж сургадаг.
-Зам тээврийн салбарын манлайлагч- Б.Гангамөрөн
1994 оноос эхлэн УБТЗ-ын эрчим хүч ус хангамжийн усны техникч,ээлжийн инженер,ашиглалтын инженер, инженер- диспетчер, засварын инженер, цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний ээлжийн инженер зэрэг ажлуудыг тасралтгүй 28 жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
-Тохижилт үйлчилгээний салбарын манлайлагч-Ш.Энхтуяа
2010 оноос хойш улсад зам талбайн үйлчилгээгээр тасралтгүй ажилласан бөгөөд Баянгол дүүрэгт сүүлийн 5 жил ажиллаж байна.
-Хүчний байгууллагын манлайлагч-Д.Норжмаа
МУын Даян мэргэн, Олон улсын хэмжээний мастер, хошууч цолтой
1998 оноос үндэсний сурын харваагаар хичээллэсэн
1996-2000 он хүртэл Шонхор БТДС, 2000 оноос одоог хүртэл Алдар спорт хороонд Дасгалжуулагчаар ажиллаж байна Үндэсний их баяр наадамд 2007 онд түрүүлж МУын мэргэн цол, 2018 онд 2 дахь удаа түрүүлж МУын Даян мэргэн цол хүртсэн, 2004, 2005, 2014,2015 онуудад Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн, мөн 3 удаа шагналт байранд шалгарсан, нийт 200 гаруй медаль хүртсэн.
-Боловсролын салбарын манлайлагч багш- О.Сэлэнгэ
2021 оны Баянгол дүүргийн “Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд “Цахим хичээл боловсруулалт, заах арга зүй, багшийн ур чадвар, амжилт бүтээлээрээ “Шилдэг цахим хичээл боловсруулсан багш”-аар шалгарсан 2021 оны 10 дугаар сарын 29-нд Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулагдсан “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож буй өнөөгийн байдал” илтгэлээр оролцсон.
-Хууль зүйн салбарын манлайлагч-Ц.Отгонноров
Прокурорын байгууллагад тасралтгүй 21 жил ажиллаж байгаа ба Баянгол дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах лрокурор ажиллаж байна.
-Цагдаагийн байгууллагын манлайлагч-С.Оюунболор
Төрийн тусгай албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн ахлагч цолтой одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн газрын бичиг хэргийн эрхлэгч, архивчаар ажиллаж байна.
-Цагдаагийн байгууллагын манлайлагч-Б.Отгонбилэг
Төрийн тусгай албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн хошууч цолтой Баянгол дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байна.
-Соёл урлагын салбарын манлайлагч-О.Норолхоо
50 гаруй жүжгийн гол ба туслах дүрд, 20 гаруй кино дэлгэцийн дүрд тоглож байсан соёл урлагын салбарт зүтгэлтэйгээр ажиллаж байгаа ахмад уран бүтээлч юм.
-Замын цагдаагийн манлайлагч-Э.Энх-Амар
Төрийн тусгай албанд 16 жил тасралтгүй цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Цагдаагийн ахмад цолтой Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст сүүлийн 6 жил Хэрэг бүртгэгч зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байна.
-Боловсролын салбарын манлайлагч эмэгтэй- С. Цэрэнпагма
2016 оноос хойш одоо хүртэл Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 20 дугаар сургуульд үйлчлэгчээр, сургуулийн ҮЭ Холбооны төлөөллөөр ажиллаж байна.
-Үйлдвэр үйлчилгээний салбарын манлайлагч-О.Хатантуул
2003 оноос хойш Бүрэн Плаза худалдаа үйлчилгээний төвийг ажиллуулж ирсэн ба Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд тасралтгүй 19 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 50-70 иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.
-Банк санхүүгийн салбарын манлайлагч-А.Уранчимэг
Баруун дөрвөн зам Төрийн банкны зээлийн төвийн захирал. Улсад 16 жил ажиллаж байна. Волейболын Олон Улсын хэмжээний мастер цолтой
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн манлайлагч-Г.Хаянхярваа
2017 оноос өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2020 оноос Хужирт цагаан ХХК болгон үйл ажиллагаа өргөжүүлсэн. Сүүгээр 5 төрлийн чихэр болон 3 төрлийн хатаамал, нунтаг ээзгий зэрэг 30 аад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд Өвөр-монгол, буриадад худалдаалж байна.
uploaded picture
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.