Mэдээ, мэдээлэл

“БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-Ы ДҮН ГАРЛАА

“БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-Ы ДҮН ГАРЛАА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зарласан.

uploaded picture

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд эсээ хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатны шалгаруулалтыг хийгээд байв.


uploaded picture

Өнөөдөр нийт оролцогчдоос /2022-02-19/ хамгийн оновчтой илэрхийлэлтэй 80 багшийн эсээ бичлэгийг батламжлан, хоёрдугаар шатанд шалгарсан 20 багш илтгэлээ хэлэлцүүлж, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг сонгон шалгарууллаа.


uploaded picture

Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛал-д /100тэтгэлэг/ оролцох ЭРХИЙН БИЧГЭЭ гардаж авлаа. Үүнд:

1.    Ерөнхий боловсролын 28-р сургууль-Ц.Одгэрэл

2.    Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургууль-А.Хишигням

3.    СӨБ-ын 141-р цэцэрлэг-Г.Отгонтуяа

4.    Ерөнхий боловсролын 93-р сургууль-О.Сарантуяа

5.    Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургууль-О.Мөнхзаяа

6.    Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургууль-Ч.Мягмардаш

7.    Ерөнхий боловсролын 113-р сургууль-А.Дэлгэрмаа

8.    Ерөнхий боловсролын 20-р сургууль Б.Цагаанцэцэг

9.    СӨБ-ын 40-р сургууль-Э.Ичинхорлоо

10. СӨБ-ын 77-р цэцэрлэг-Б.Үнэнжаргал

uploaded picture

Боловсролын жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж буй Баянгол дүүргийн ИТХ-ын даргын санаачилга, оролцоог дэмжин, хамтарч ажилласан JUMP академи, БНСУ-ын Ханбад Их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

uploaded picture

Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, JUMP академийн захирал Д.Тунгалагсэлэнгэ, Нийгмийн зөвлөх үйлчилгээ хүрээлэнгийн тэргүүн, АШУҮИС-ийн НЭМ-ийн багш Б.Цэвэлмаа, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунбилэг, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Гажиддулам нарт баярлалаа!

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.