Mэдээ, мэдээлэл

“БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-НЫ ЭХНИЙ ШАТНЫ ДҮН ГАРЛАА

“БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-НЫ ЭХНИЙ ШАТНЫ ДҮН ГАРЛАА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг зарласан.

2021.10.05 - 2021.11.20-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд илтгэл хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн 1-р шатны шалгаруулалтын дүнг гаргаад байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан дараах 20 багшид талархал илэрхийлж, амжилт хүсье. Сүүлийн шатны шалгаруулалтад тэнцсэн эдгээр 20 багшийн илтгэлийг сонсож, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг сонгон шалгаруулна. 

Сургууль, цэцэрлэг

Багшийн нэр

1

197-р цэцэрлэг

С.Бямбажаргал

2

141-р цэцэрлэг

Д.Отгонтуяа

3

40-р сургууль

Э.Ичинхорлоо

4

20-р сургууль

Б.Цагаанцэцэг

5

93-р цэцэрлэг

З.Баярцэцэг

6

77-р цэцэрлэг

Б.Үнэнжаргал

7

Монгени цогцолбор сургууль

О.Батцэнгэл

8

28-р сургууль

Ц.Одгэрэл

9

113-р сургууль

А.Дэлгэрмаа

10

40-р сургууль

Б.Түмэнбаяр

11

19-р сургууль

Т.Баярмаа

12

Гурван тамир сургууль

А.Хишигням

13

Оюуны ундраа цогцолбор сургууль

Ч.Мягмардаш

14

146-р сургууль

П.Мөнхбаяр

15

95-р цэцэрлэг

Б.Янжинлхам

16

113-р сургууль

Ц.Сумьяагарав

17

141-р сургууль

Д.Бадамгарав

18

93-р сургууль

О.Сарантуяа

19

Сэтгэмж цогцолбор сургууль

О.Мөнхзаяа

20

Оюуны ундраа цогцолбор сургууль

Т.Зуундарь

 Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах 100тэтгэлгийн эзэн болох юм.

Багш хүний гар дээр эх орны маргаашийн нар манддаг.

Эрхэм багш та бүхний зорилго үйлсэд амжилт хүсье!

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.