Гадаад харилцаа

ГЕРМАНД ХЭН ХАМГИЙН БАЯН БЭ

ГЕРМАНД ХЭН ХАМГИЙН БАЯН БЭ

Пател гэх герман залуугийн нийтлэл нэлээд анхаарал татна. Менежментийн компани байгуулж, орлогоо нэмэгдүүлэхэд нь олон герман компаниудад тусалж хамтран менежмент хийж туршлагажсаны дараа тэр германы хамгийн том бизнесийн сайтад "Германд хэн хамгийн баян бэ?" нэртэй өгүүлэл бичсэн юм. Жинхэнэ баячуудыг хуурамч баячуудаас ялгах хэд хэдэн шинж чанарыг дурджээ.

            "Хуурамч баян хүн" гэдэг нь орлоготой, гэхдээ тэр орлого нь зарлага ихтэй тул зарлагадаа амархан явчихдаг, бренд хувцас өмсдөг, том машинд дуртай, мэдээж том байшинд амьдардаг, амжилттай яваа бизнесмэн гэж хүмүүст танигдсан, тэгж мэдрүүлэхийг хүсдэг хүмүүсийг хэлжээ. Тэрээр жинхэнэ баячууд ямар байдгийг ингэж бичжээ:

1.      Жинхэнэ баячууд бусдын анхаарлыг татах маш дургүй. Тэд хүний дэргэд чанга ярих, сэтгэл хөдлөлөө шууд гаргах, хөөрөл ихтэй хүмүүс биш. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн хувьд илүү дотогшоо хүмүүс. Германд жинхэнэ баячууд хэний ч өмнө эд хөрөнгөтэй мөнгөтэй гэдгээ батлахыг хүсдэггүй.

2.      Тэд хүний анхаарал татахаар хувцасладаггүй. Тод өнгийн, олон төрлийн үнэтэй эд зүйл, үнэтэй харагддаг, брендийн нэр нь ил бичигдсэн хувцас, эд зүйлсээс зайлсхийдэг. Олон зуун жилийн хур хөрөнгөтэй, жинхэнэ баячуудыг гудамжинд жирийн хүнээс ялгахад нэн бэрх. Тэд бусдын нүдэнд өртөхөөс зайлсхийдэг. Хүний нүдэнд өртөнө, хүний атаархлыг өөртөө татна гэдэг тэдний хувьд тааламжгүй зүйл.

3.      Тэд бусдын өмнө урт гуншин нэртэй байхаас зайлсхийдэг. Тийм юмны үндэслэгч, захирал, тийм юмны үүсгэн байгуулагч гэх мэт үргэлжилсэн албан тушаалын нэрэнд туйлын дургүй. Аливаа арга хэмжээн дээр тэд үүнийг хэлэхгүй байхыг урьдчилсан сануулдаг. Зөвхөн өөрийн нэр овгоороо байхыг хүсдэг.

4.      Тэд мөнгөний тухай, эд хөрөнгийнхөө тухай бараг ам нээдэггүй. Тэдний эд хөрөнгө, мөнгөний хэмжээг зөвхөн татварын хуудас юм уу, хөрөнгө эзэмшлийн гэрчилгээнээс л харж болно.

5.      Германы жинхэнэ баячуудын хамгийн ярих дуртай сэдэв нь мөнгө биш, эд хөрөнгө биш. Харин саяхан сурсан шинэ зүйл, уншсан ном, юуг үзэж харж туулснаа ярих дуртай. Сонирхолтой  нь тэд тэр улсад очсон, тэнд явж үзсэн мэт аяллын тухай бараг ярьдаггүй бөгөөд харин хаана юуг сонин болгож сонссон харсан болон өөрөөр мэдэрсэн мэдрэмж сэтгэгдлээ илүү хуваалцдаг гэжээ.

  Мэдээ боловсруулсан Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ф.Ш.Эдвард Граф

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.