Mэдээ, мэдээлэл

ТҮҮХЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭДДЭЭ ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

ТҮҮХЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭДДЭЭ ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тэртээ он жилүүдэд Монгол төрийн тулганы галыг маналцаж, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүдийн хувиар ардчилсан, шинэ үндсэн хуулийг батлалцаж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баянгол дүүргийн эрхэм иргэддээ ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ажлын албаны хамт олон хүндэтгэл үзүүллээ.

 

Энэ өдөр Шинэ үндсэн хуулийг батлалцсан хүндэт иргэдээс Ж.Ядамсүрэн Монгол Улсын гавъяат Эдийн засагч цол тэмдэгээр, Н.Дашдондог Монгол Улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор шагнагдсан баярт үйл явдал тохиосон.

 

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал шинэ үндсэн хуулийн төслийг 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлан, тухайн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс бүх нийтээрээ дагаж мөрдөж эхэлсэн түүхтэй.  

 

1992 оны Үндсэн хууль бол хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, иргэд түүнийг баталгаатай эдлэх үндсийг тавьсан, улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоог баталгаажуулсан, төрийн эрх мэдлийн зааг, хязгаарын тогтоож, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргасан ардчилсан Үндсэн хууль юм.

 

Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй эл хуулийг хэлэлцэн, батлах түүхэн үйл хэрэгт Баянгол дүүргээс ард иргэдээ төлөөлж онцгой үүрэг гүйцэтгэсэн Баянгол дүүргийн дараах хүндэт иргэддээ ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!


1.     Д.Мөнхөө

2.     Р.Раш

3.     Д.Ламжав

4.     Х.Пүрэвдагва

5.     Ж.Ядамсүрэн

6.     Б.Мижид

7.     С.Билэгсайхан

8.     Ц.Бямба-Очир

9.     Н.Цогт-Очир

10.  Д.Банзрагч

11.  С.Пүрэвдорж

12.  Ш.Цэнджаргал

13.  Ш.Бадам

14.  Г.Сүрэнжаргал

15.  Ж.Норовсамбуу

16.  Я.Хүрлээ

17.  Я.Яндаг

18.  А.Бааст

19.  Б.Очирбат

20.  Б.Баярсайхан

21.  Л.Пүрэвдорж

22.  Б.Чимидхишиг

23.  Б.Даш-Ёндон

24.  Ч.Пунцаг

25.  Ч.Цэрэндагва

26.  Н.Дашдондог

27.  С.Халзанхүү

28.  А.Далхжав

29.  Ц.Давааням

30.  Д.Пүрэвдорж

31.  Ч.Гомбосүрэн

32.  Ц.Цэгмид

33.  Б.Лханаасүрэн

34.  Б.Шинэн

35. Т.Санжаа

 

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.