Mэдээ, мэдээлэл

2021 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

2021 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ
uploaded pictureӨнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба жилийн тайлангаа хэлэлцэн дүгнэж, 2022 ондоо хийж хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо.
Тайлангийн хурлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нээж, хэлтсийн дарга нар 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хамт олондоо тайлагналаа.
Мөн энэ өдөр 2021 ондоо ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан байгууллагынхаа шилдэг албан хаагчдыг МУ-ын Засгийн газрын шагнал болон, дүүргийн ИТХ-ын даргын шагналаар шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Соёлын яамны жуух бичгээр ИТХ-ын даргын Мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Юрагийн Шүрэнцэцэг,
ИТХ-ын даргын Жуух бичгээр
Техникийн ажилтан Базарваанийн Мөнхбаяр,
5 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга Чимэдийн Отгонсүрэн,
Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Фон Штерн-берг Эд-вард Граф,
Төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Нэргүйбаатарын Ариунжаргал,
ИТХ-ын даргын Өргөмжлөлөөр
9 дүгээр хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга Буриаджавын Ганболд,
Шашин, сүм хийд цагаатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Итгэлийн Ууганжаргал,
Хуралдаан зохион байгуулагч Чимгээгийн Энхзаяа,
10 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга Ганболдын Энхжаргал,
МЗХ-ны Тэргүүний залуу алтан медалиар 15 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга Энхзаяагийн Хулан нар шагнууллаа.
2021 оны шилдэг хэлтэс
А.Уранбилэг даргатай Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтэс,
С.Уранмандах даргатай Эрх зүй, дотоод хяналтын хэлтэс тус тус хамт олноо манлайлан ажилласан.
Ёслолын ажиллагааны төгсгөлд төр засагтаа хүч хөдөлмөрөө зориулан хамгийн олон жил ажиллаж, албан хаагчдын цэвэр цэмцгэр орчинд ая тухтай ажиллах нөхцлөөр хангаж ирсэн эрхэм үйлчлэгч Лхамжавын Энхчимэг өндөр насны тэтгэвэрээ тогтоолгон, чөлөөндөө сууж байгаа үйл явдалд хүндэтгэл үзүүллээ.
Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны нийт албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.