Mэдээ, мэдээлэл

З.БАЛДАНДУГАР ДАРГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОНДОО БАЯР ХҮРГЭЕ!

З.БАЛДАНДУГАР ДАРГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОНДОО БАЯР ХҮРГЭЕ!
uploaded pictureuploaded pictureЭрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн үйл ажиллагаа, Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаараа манлайлан Нийслэл Улаанбаатар хотын 2021 оны тэргүүний хамт олон болсон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олонд халуун баяр хүргэе.
Харьяа дүүргийн 225.000 мянга гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, амбулатори, хэвтүүлэн эмчлэх болон бусад тусламж үйлчилгээг ӨЭМТөвүүдээр дамжуулан үзүүлжээ. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого (2017-2025) Нийслэлийн дэд хөтөлбөр, дүүргийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх , оношилгоо эмчилгээний төрлийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг ур чадвар, ажлын хариуцлага, ёс зүй, харьцаа хандлагыг дээшлүүлэх талаар анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эрүүл мэндийн төвийн эмч ажилчид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнч, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байгааагаа илэрхийлье.


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.