Mэдээ, мэдээлэл

АЖЛЫН БАЙРТАЙ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЖЛЫН БАЙРТАЙ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өнөөдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль хамтран ажил эрчимтэй хайгч 18-45 насны нийт 60 иргэнд Ажлын байртай, мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг нээж хэлсэн үгэндээ "Энэхүү өдөрлөгийн зорилго нь юу вэ гэвэл Баянгол дүүрэг маань 231000 гаруй иргэдтэй, түүнээс бүртгэлтэй байдаг ажилгүй иргэдийн тоо 900-аад иргэд байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Тэгэхээр мэдээж бид ажилгүй иргэддээ чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах ёстой. Мөн ахлах ангид суралцаж байгаа 12-р ангийн сурагчид маань ажил мэргэжлийнхээ чиг баримжаатай болох ёстой юм байна, эргээд энэ нь хүний төлөвшил ирээдүйд нь чухал хэрэгтэй учраас энэ талаарх мэдээллийг иргэддээ өгье гэдэг зорилгоор дээрх байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа" гэдгийг онцоллоо.
Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа оролцогч нарт зориулан сургуулийн дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сар бүрийн тэтгэлэгтэй хичээлийн талаарх ойлголт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Мөн энэ үеэр оффис ажлын байрт нэн шаардлагатай нарийн бичиг, архив албан хэрэг хөтлөлт, хүний нөөцийн туслах ажилтан бэлтгэх сургалтын талаар танилцууллаа. Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үзүүлж буй Халамжаас хөдөлмөрт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй олон талт арга хэмжээний талаар ерөнхий мэдээлэл хүргэсэн юм. Өдөрлөгт оролцсон иргэдийн зүгээс 10 хурууны бичээч, нарийн бичиг, тэтгэлэгт сургалтуудад газар дээр нь бүртгүүлж үр дүнд суурилсан арга хэмжээ болж чадлаа.
uploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.