Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр /2021-12-14/ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 12.00 цагт танхим болон цахимаар хуралдлаа. 

uploaded picture


Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

 

1.    Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны тов зарлаж хэлэлцэх асуудал батлах тухай:

-Дүүргийн 2022 оны төсвийн төсөл  хэлэлцэх тухай;

-Дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай;

-Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлт хэлэлцэх тухай;

-Албан даалгаврын хэрэгжилт хэлэлцэх тухай;

-Сууц өмчлөгчдийн холбоодын шалгалтын дүнг танилцуулах тухай;

2.    Дүүргийн ЗДТГ-аас Иргэдийг шагналд тодорхойлох тухай

3.    “Хүүхэд залуучуудын соёлын ордон” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай;

4.       “Баянгол Агропарк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоо, дүрэмд өөрчлөлт оруулах тухай.

Эдгээр асуудлуудыг тус тус хэлэлцэн, холбогдох тогтоол шийдвэрийг гаргалаа.

uploaded picture

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.