Mэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 54 шатарчин оролцжээ.
Тус тэмцээнд
-Эрэгтэй мөнгөн медалийг - 2-р хорооны иргэн Дарийн Энхжаргал
-Эмэгтэй мөнгөн медалийг - 18-р хорооны иргэн Ишбалдангийн Нангилмаа
-Тусгай байрыг - 17-р хорооны иргэн Дамбалодойн Сайнзаяа нар эзэлж "Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох эрхтэй боллоо.
Тамирчиддаа баяр хүргэж дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.

uploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.