Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС 2021 ОНЫ 11 САРЫН БАЙДЛААР ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭЛТЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС 2021 ОНЫ 11 САРЫН БАЙДЛААР ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭЛТЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ
Дүүргийн ИТХ-ын дарга тэргүүтэй удирдлагууд өнгөрсөн 7 хоногт харьяа хэлтсүүдэд ажиллаж, 2022 оны төсөв, төлөвлөгөөнд тусгагдах шаардлагатай шийдвэрлэх асуудлуудыг судлан ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд эрэмбэлэн танилцуулахыг үүрэг болгосон юм.
Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Амартүвшин танилцуулахдаа:
Манай байгууллага нийт 5 тасаг, 105 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2021 оны төлөвлөгөөнд улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн төсөв гэсэн гурван төсвийн орлогыг бүрдүүлж ажилладаг.
2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүнгээр улсын төсөв 106,6 %-ийн биелэлттэй, 51 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 55 тэрбум төгрөгийг төсөвт бүрдүүлсэн байна. Харин дүүргийн төсөв 109%-ийн биелэлттэй” хэмээн онцолсон юм.
Дүүргийн Татварын хэлтсийн ажил үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулахад: “Ажлын байрны шинэчлэлийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай” байгааг дуулгаад, албан хаагчдыг эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулах, ажиллах ая тухтай нөхцөлөөр хангах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.uploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.