Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ИТХ-ЫН ДАРГА Б.СЭМЖИДМАА “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ, Тогтвортой Хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын Судалгааны Хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн сан”, “People in Need” байгууллагуудтай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн “Өсвөрийн парламент”-ийн сурагчид “Орон нутгийн ногоон хөгжлийн бодлого”, “Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрүүд”-ийг дүүргийн ИТХ-ын даргад танилцуулж, дараах чиглэлд дэмжин ажиллахыг хүссэн юм.

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Хүүхдийн өөрийн удирлагын байгууллага байгуулагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго, зорилтоо тодорхойлж, нийгэм олон нийтэд чиглэсэн ажлууд санаачлан ажиллаж буйд баяртай байна.

Дүүргийн ИТХ-аас хүүхэд залуусын хөгжлийг дэмжих бодлого шийдвэр гаргахдаа та бүхний танилцуулж буй хамтын ажиллагааны чиглэлүүдэд ээлтэй, мэдрэмжтэй хандаж, боломжит хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийлье” гэв.


uploaded picture

Баянгол дүүргийн "Өсвөрийн парламент"-ын гишүүд дараах хамтын ажиллагааны саналыг танилцууллаа.

Үүнд:

        -Уур амьсгалын өөрчлөлт, агаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дүүргийн хэмжээний хүүхэд, залуучуудын чуулганыг жил бүр зохион байгуулах, зохион байгуулалтад хүүхэд залуусыг оролцуулах

-Хүүхэд, залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжиж, нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа зохион байгуулах

-Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN  сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа усалгааны ажлыг хүүхэд, залуучуудыг оролцуулан хийх

-Иргэд болон хүүхэд, залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх

-ЕБС-ын сургууль болон МСҮТ, Коллежууд дахь эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эко клубгүй сургуулиудад клуб үүсгэн байгуулах

-Хог ангилан хаях тухай боловсролыг ЕБС, МСҮТ, Коллежийн хүүхэд залуучуудад тэгш олгон, сургуулийн орчинд хог ангилан хаядах дадал эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлж, хяналт тавих

-Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг дүүрэг, хороодод уламжлал болгох.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн зорилго нь:

-Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх

-Өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй  нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй, дэлхийн иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.