Mэдээ, мэдээлэл

ИТХ-ЫН ДАРГА, УДИРДЛАГУУД ЗДТГ-ЫН ХАРЬЯА ХЭЛТСҮҮДЭД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

ИТХ-ЫН ДАРГА, УДИРДЛАГУУД ЗДТГ-ЫН ХАРЬЯА ХЭЛТСҮҮДЭД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, удирдлагууд өнөөдөр дүүргийн

         -Улсын бүртгэлийн хэлтэс

         -Боловсролын хэлтэс

         -Газар зохион байгуулалтын алба

         -Худалдан авах үйл ажиллагааны алба

         -Дотоод аудитын албаны үйл ажиллагаатай танилцаж, албан мэдээлэл сонслоо.

uploaded picture

Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Ажлын албаны дарга, Тэргүүлэгчид, Хурлын хороодын дарга нарыг нэгдсэн мэдээллээр хангах, төрийн албан хаагчдыг эргэх холбоотой ажиллахад дэмжлэг үзүүлэх, 2022 оны төсөв, төлөвлөгөөнд тусгагдах шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн ангилахад зорьж” энэхүү ажлыг зохион байгуулж буйг онцолсон юм.

uploaded pictureuploaded picture

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.