Mэдээ, мэдээлэл

Өнөөдөр Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ой

Өнөөдөр Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ой
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 382 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Өдгөөгөөс 382 жилийн өмнө буюу 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт нуурын хөвөөнд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг таван настайд нь Монголын шашны тэргүүнээр өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгсөн нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон хэмээн үздэг.

uploaded picture Өргөө /1639-1651 он/,
Номын хүрээ /1651-1706 он/,
Их хүрээ /1706-1911 он/,
Нийслэл хүрээ /1912-1921/,
Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/ хэмээн нэрлэгдэж ирсэн билээ.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.