Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 16-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 16-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад энэ удаа 16-р хорооны хамт олон хамрагдлаа. 

uploaded picture

Үүнд: Тус хорооны Засаг дарга Х.Энх-Эрдэнэ, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон.

uploaded picture Мөн дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Жаргалсүрэн, Ө.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж, албан хаагчдад ажлын амжилт хүслээ.

uploaded picture

Сургалтаар:

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсанuploaded pictureСургалтыг "Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн" ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдан явууллаа.uploaded pictureТүүнчлэн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор Ц.Ариунжаргал “Хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд зөвлөгө, мэдээлэл өгсөн юм.uploaded picture


 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.