Mэдээ, мэдээлэл

ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөлөө.

uploaded pictureЭхний өдрийн сургалтаар“Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа” сэдвээр Удирдлагын академийн багш Доктор, профессор Я.Бямбаяр, “Орон нутгийн төсвийн удирдлага” сэдвээр Доктор, профессор Л.Отгонтуяа нар сургалт явуулсан.

Өнөөдөр “Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” хичээлийг С.Ганцэцэг, Манлайлах ур чадварын хөгжил хичээлийг Доктор, дэд профессор Т.Алтанцэцэг нар тус тус удирдан явууллаа.

uploaded picture

Нутгийн өөрөө удирдах байгууллагад ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр сонгогдон ажиллаж буй улс төрийн намуудын /МАН, АН, ХҮН/ төлөөлөл 41 төлөөлөгчийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зорилгоор цахим, танхим хосолсон нийт 16 цагийн сургалтыг, Удирдлагын академи, Мэргэжил дээшлүүлэх институтэд захиалан зохион байгуулав.

uploaded picture

Эрхэм төлөөлөгчдийнхөө цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!

uploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.