Mэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнагдсан Ц.Энхжаргал, Ц.Баатар нар улсад тасралтгүй 40 гаруй жил хөдөлмөрлөснөөс сүүлийн 11 жил “Бест буйдан” ХХК-д өндөр үр бүтээлтэй ажилласныг ийнхүү Монголын төр үнэлжээ. 

Дүүргийн ИТХ-ын дэд дарга Ү.Батбаяр шагналыг гардуулаад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдэг ажилтнууддаа баяр хүргэе

Ажлын туршлага мэдлэг, тууштай чанар, амжилт бүтээлээрээ хамт олондоо үлгэр дуурайл болж дотоодын зах зээлд 3%-нь үйлдвэрлэгддэг байсан тус салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрсдийн нөр их хичээл зүтгэлийг зориулж, байгууллага хамт олныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхнийхээ цаашдын ажил үйлс, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

uploaded picture

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.