Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 17-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 17-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад дүүргийн 17-р хорооны хамт олон хамрагдлаа. Үүнд: Тус хорооны Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон.uploaded pictureСургалтаар:

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

 Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүлсэн юм.uploaded pictureБГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.Агваанцэрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ: uploaded picture“Өнгөрсөн жилийн яг энэ өдөр бид сонгуульд өрсөлдөж, дүүргийн иргэдээ төрд төлөөлөх эрхээ авч байсан онцгой өдөр. Биднээр дамжуулан ард иргэд төрийн үйлчилгээг хүртэж, бид тэднийхээ ажил, амьдралд илүү ая тухтай орчныг бүрдүүлж, сайхан ирээдүйг бүтээхэд хамтран зүтгэх үүрэг хүлээсэн хүмүүс гэж боддог. Та бүхэнтэйгээ баг болон ажиллахдаа баяртай байдаг. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Багийн хамтын ажиллагааг сайжруулах сургалтыг санаачлан ажил хэрэг болгож буй дүүргийн ИТХ-ын дарга, ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.


БГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ОЮУНДЭЛГЭР:

uploaded picture

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Коронавируст цар тахлыг даван туулах амаргүй цаг үед ачааны хүндийг үүрэн ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллагын төлөөллүүд та бүхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлье. Энэ онцгой үед төрийн үйлчилгээг тасралтгүй, төвөг чирэгдэлгүй иргэдэд хүргэх үйлчилгээнд хамгийн түрүүнд төрийн албан хаагчид маань иргэдтэйгээ нүүр тулж байдаг та бүхэнтэйгээ энэхүү сургалтад хамрагдаж байгаадаа баяртай байна. Дүүргийн ИТХ-ын дарга, Ажлын албаны хамт олондоо баярлалаа” гэв.uploaded pictureСургалтыг “Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн” ТББ-ын Сургагч багш Б. Цэвэлмаа удирдан явууллаа.

 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.